Г.ТУЯА

Хууль зүйн сайдын шинэ тушаалаар иргэд энэ сарын 1-нээс эхлэн ял шийтгэл эдэлж байсан эсэх тодорхойлолтыг авах шаардлагагүй болсон. Энэ талаар ЦЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.

 

-Энэ сарын 1-нээс эхлэн цагдаагийн тодор­хойлолтыг гарт олгохгүй гэсэн тушаал гарсан ч жигдрээгүй байх шиг бай­на. Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Иргэдэд хангалттай мэдээлэл хүрээгүй учраас энэ долоо хоногийн эцэс хүртэл гарт олгохоор бол­сон. Харин ирэх долоо хоногоос тодорхойлолт  авах эрх бүхий байгуул­лагууд шаардлагатай хү­ний­хээ ургийн овог нэр, регистерийн дугаар болон хүйсийг цагдаагийн бай­гууллагад ирүүлэх юм. Бид тухай бүрт нь и-мэйл болон факсаар хариу илгээх болно.

-Эрх бүхий байгуул­лага гэдэгт ямар газрууд орох вэ?

-Шүүхээр ял шийт­гэгд­сэн эсэх тодорхой­лолтыг Шүүхийн байгуул­лага, Прокурорын газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Дүүргийн цэргийн хэлтэс, АТГ, Иргэний бүрт­гэлийн байгууллага зэрэг 20 гаруй аж ажуй нэгж, ТББ авах эрхтэй байгаа. Харин нэр дур­дагдаагүй газруудад то­дор­хойлолт олгохгүй боло­хыг албан ёсоор мэдэгд­сэн.

-Энэ шийдвэрийн давуу тал нь?

-Шаардлагатай нөх­цөлд иргэн өөрийн биеэр ирэх бус тухайн байгуул­лагаас нь манайд хандаж тодорхойлолтыг авах юм. Сүүлийн үед албан бай­гуул­лага, компаниуд, цааш­лаад сургуульд элсэн ороход ч ял шийтгэл эдэлж байсан талаар цагдаагийн тодорхойлолт шаардаж, иргэдэд чирэгдэл учруул­даг болсон. Манай лавла­гаа өгдөг төвд өдөрт дунд­жаар 800-1200 иргэн ирж үйлчлүүлдэг.