М.ГАН

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын ту­хай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай хуу­лийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүү­дийн  эцсийн хэлэлцүүл­гийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. Хуулийн төсөлтэй холбогдуулан санал өгөх гишүүд байгаа­гүй тул хуу­лийн төслүү­дийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх зарч­мын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжлээ.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг  хуулийн төсөлд тусгасан байна. Тухайлбал, 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг нарийн мэргэжлийн эмч, боловсролын болон нийг­мийн хамгааллын бай­гуул­лагын төлөөлөгчдөөс бүрдсэн эрүүл мэнд, бо­ловсрол, нийгмийн хам­гааллын комиссын шийд­вэрээр тодорхойлон тог­тоож байхаар зохи­цуул­жээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүү­лэх нийгмийн халамжийн үйлчилгээг тодруулах зо­рилгоор ерөн­хий боловс­ролын тусгай сургуулийн сурагчдад үдийн хоол өгч байхаар, мөн дотоодын рашаан, сувилалд сувилуулахаар явж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нэг талын унааны болон эрхийн бичгийн үнийн зардлыг 100 хувь нөхөн олгохоор тусгасан байна. Харин санал хураал­тын явцад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сувилуулахад дараалал харгалзахгүйгээр үйлчлэх  заалтыг  хуулийн төсөлд нэмж оруулах нь зүйтэй гэсэн саналыг гишүүн Г.Батхүү гаргав. Энэ са­налыг хуралдаанд оролц­сон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.