Өөрийгөө Абу Аззам хэмээн нэрлэсэн Германы үндсэрхэг лал шашинтан канцлер Ангела Мер­келийн амь насанд халдана хэмээн заналхийлжээ.

Тэрээр гурван минутын бичлэгтээ “Би дөнгөж сая Египетэд шилжиж очсон радикал салафит байна. Европ тив өөрчлөлтөд бэлэн байх ёстой. “Арабын хавар” ард үлдлээ. Гэвч “Европын зун” ирж байна. Салафитууд зөвхөн Ангела Меркель төдийгүй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг үхсэн байхыг харахыг хүсч байна” гэжээ. Германы тагнуулын алба энэ бичлэг дээрх заналхийлэл бодитой эсэхийг судалж эхлээд байна.