М.ЦЭЦЭГ

УИХ-ын чуулганы өн­гөрсөн баасан гаригийн үдээс өмнөх хуралдааны эхэнд Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх та­лаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төс­лийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн санал ху­раалт явууллаа. Тогтоолын төслийн нэрийг Төрөөс иргэний нисэхийн сал­барт 2020 он хүртэл ба­римтлах бодлого гэж өөрч­лөн найруулах саналыг ажлын хэсгээс оруулж ирснийг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Монгол Улсыг чиглэсэн олон ул­сын нислэгийн давтамж, чиглэлийг 2016 онд 2012 оны төвшнөөс хоёр дахин нэмэгдүүлнэ, хөрш зэр­гэлдээ ОХУ болон БНХАУ-тай агаарын тээв­рийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол Улсыг дээрх хоёр орны хооронд агаарын тээврийн транзит үйлчилгээний төв болгох чиглэлийг баримтална гэ­сэн саналыг дэмжлээ. Ин­гэснээр онцгой болон тусгай үүргийн нислэгийн агаарын хөлгийг 2014 оноос Монгол Улсын тө­рийн үйлчилгээнд ашиг­лаж эхлэх нь. Мөн шинээр барих олон улсын нисэх буудлыг Хойд Азийн зор­чигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болгон, тус ни­сэх буудлын нутаг дэвс­гэрийг оролцуулан эдийн засгийн чөлөөт бүс бай­гуулахаар иргэний нисэ­хийн салбарт 2020 он хүр­тэл баримтлах бодлогод тусч байна.

“МИАТ” хувьцаат ком­панид  үндэсний агаа­рын тээвэрлэгчийн статус олгож, түүний 51-ээс доош­гүй хувийг тө­рийн эзэмшилд байлгана гэсэн саналыг гишүүд нэлээд хэлэлцсэн. УИХ-ын ги­шүүн С.Одонтуяа үндэс­ний агаарын тээ­вэрлэг­чийн статус олгохыг дэм­жиж байгаа ч “МИАТ”-ийг хувьчлахыг эсэргүү­цэв. Харин Зам тээврийн сайд А.Ган­сүхийн тайл­бар­ласнаар, Олон улсын иргэний ни­сэхийн бай­гууллагын зөв­лөм­жийн дагуу үндэсний агаарын тээвэрлэгчийн статусыг “МИАТ”-д  ол­гох гэж бай­гаа юм байна. Мөн дээрх байгууллагын зөв­лөмжид тус  компа­нийн 51-ээс доошгүй хувь нь төрд байлгах тухай заасан аж. Төрд 51 хувь, түүнээс дээш байх уу гэдгийг УИХ шийдэх юм байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төрийн өм­чит үндэсний авиа ком­паниа яаран хувьч­лах хэ­рэггүй хэмээн хэлж бай­лаа. Харин аж­лын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганбат тус компанийг хувьч­лахгүй бол хэдэн дар­га нар нь идэж уудаг явдал зогсохгүй гэж ха­риулсан юм. Ийнхүү хэлэлцээд санал хураалт явуулахад “МИАТ”-ийг хувьчлах санал олонхийн дэмжлэг авсангүй.