Л.ХЭРЛЭН

Ардчиллаа хувьчлал болгож хувьдаа завшсан АН-ынхан энэ удаа ши­нэчлэл гэх нэрээр дахиад л төрийн өмчийг цөлмөх бодлого баримталж байх шиг.  Болж буй үйл явдлаас харахад тухайн этгээд АН-ынх л бол хууль үйлч­лэх­гүй, тэр дотроо “Женко” Х.Баттулга гэх эрхэм юу ч хийж байсан хамаагүй   бололтой. Тэдэнд Хууль  зүйн сайд  Х.Тэмүүжин­гийн салбарын сайд  бо­лохоосоо  өмнө санаачлан батлуулсан   Ашиг сонирх­лын зөрчлийн  тухай хууль  ч үйлчлэхгүй гээд бод доо.

Цадиггүй ардчилал,  иргэнээ боддоггүй алагч­лалын дуусдаггүй ийм нэгэн зургийг АН-ын “зураачид” ийнхүү зурж байна. Ийм байхад жи­рийн иргэн байтугай, ардчиллын алтан хараа­цайнуудын нэг  Э.Бат-үүл хүртэл “Бид ийм ардчил­лыг хүсээгүй шүү дээ” гэж халаглахаас ч  аргагүй биз.

Тухайлбал, Төрийн өмчийн хороог Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын мэдэлд өгсөн хэмээн Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж ярьж байсныг уншигч та санаж байгаа байх.

Хувьдаа баахан үйлд­вэр­тэй,  тэр дундаа  гурил,  талх нарийн боов, мах, махан бүтээгдэхүүний үйлд­­­вэрлэл худалдаа эрхэлдэг хүн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд болж, улмаар Төрийн өмчийн хороог мэдэлдээ авчихаад сууж байна.  Тэгсэн атлаа талх,  махны үнэ нэмэгд­сээр байхад ганц ч үг ган­хийсэнгүй. Монголын баян эрхмүүдийн жагсаал­тыг бараг тэргүүлдэг хөрөнгөлөг эрхэм дотроо арай “Манай компанийн үйлдвэрлэсэн талх, мах, махан бүтээгдэхүүний үнэ  өсч, ашиг орлого  нь нэ­мэгдэж байвал барав”  гэж бодоогүй байлтай. Тэгсэн атлаа үнийн шуурганд ир­гэд сөхөрч байхад чимээ­гүй байгаа нь гайхмаар. Үйлдвэрлэгчид даварч, “Алтантариа” компани гэхэд л  хоёр сар гаруй  “хог”  үйлдвэрлэсэн бай­хад  ч Үйлдвэр,  хөдөө аж ахуйн сайд юу хийсэн нь то­дорхойгүй сууж байх юм. Сүүлийн үед “Х.Бат­тул­гын  явсан газар балаг­тай, батгана суусан газар өт­тэй” хэмээн улстөрийн хүрээнийхэн шуугих бол­сон. Түүнийг ЗТБХБ-ын сайдаар ажил­лаж байх үед  МИАТ-ын асуудал яригддаг л байсан.  УБТЗ ч мөн адил. Одоо аль алинд нь л ашиг сонирх­лын зөрч­лийн асуудал үүсээд, түүнд нь Х.Баттул­га өөрөө ичиж нэрэлхэх юмгүй орол­цоод явж байна.  Энэ байдлыг нам  нэгтэй сайд А.Ган­сүх нь  өмгөөлөөд л. Цаашид үйл явдал ийнхүү үргэл­жил­бэл АН-ыг сон­о­сон­доо  ард түмэн амаа барьж,  ашиг сонирх­лын зөрчил­тэй сайдуудаа­саа жирийн гишүүд нь ичиж МАН-ын үүрүүдийн адил  нэр цох­сон шаард­лагуу­даар  шар­гал ордны ханыг зарлалын самбар болгох вий.