Ч.ЗОТОЛ

Японы авъяаслаг  зу­раач, цэгэн зургийн нэрт мастер, тус улсын “Сейко” дүрслэх урлагийн нийгэмлэгийн дарга Ха­мада Хидэми цас  “Хаврыг хүлээх нь” нэртэй тун өвөрмөц нэгэн зургаа монголд үлдээлээ. Цасан доороос  нар тосон тэ­мүүлж буй сакураг цэгэн зургийн аргаар дүрсэлсэн тэрээр “Хүний  амьдралд  ч  гэсэн  өвөл, хавар, зун намар гээд  дөрвөн улирал ээлжилж байдаг юм” хэ­мээн өгүүлж байна. Зур­гийг сайн ойр­тож нарийн ширхэгүүдийг томруулж харвал сакураг бүрхсэн цасан ширхэгүүд цэцгийн дэлбээлэх  мэт харагдана. Энэ нь л  цэгэн зургийн давтагдашгүй  гайхамшиг юм.  Тэрээр энэ зургаа   МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт  сайн сайхныг хүсч, хавар ирэхийн  бэлгэдэл болгон дурсгаж буйгаа өчигдөр тус намын Ерөнхий нар­ийн бичгийн дарга Г.Ший­лэгдамбатай уул­зах­даа онцлоод  өөрийн биеэр дамжуулж өгөхийг  түүнээс хүслээ. Энэ үеэр   Хамада Хидэмитэй   Япон-Монголын Соёлын ний­гэмлэгийн нарийн бич­гийн дарга Ишико Нобуа­ки хамт  байлцсан юм. Н.Энхбаярыг  Монголын Соёлын  яамны сайд байх үеэс хамтран ажиллаж, хоёр улсын соёлын харилцаа, тэр дотроо   ша­шин соёлын чиглэлд үр бүтээлтэй  олон ажлыг хийснийг  ноён Ишико Нобуаки  тэмдэглэв. Тэ­рээр цааш хэлэхдээ “Бид Монголд өрнөж буй үйл явдлын мэдээллийг сонсч дуулж байдаг. Гэхдээ улс төрийн асуудлын тухайд мэдэх­гүй. Хоёр орны хоо­ронд соёлын үрийг тарихад  хамтран ажиллаж байсны хувьд Н.Энхбаярын хийж бүтээснийг  бид үнэлж хүндэтгэж байдаг. Ийм ч учраас түүнд сэтгэлийн дэм өгч, эрүүл энх  байж урт удаан наслаж, улс орныхоо төлөө  цаашид улам ихийг хийж бүтээ­гээсэй хэмээн хүсч бай­гаагаа  илэрхийлж байна” гэв.   МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба   тэдний мэндчилгээ, зураг, номыг Н.Энхбаярт  дам­жуулахаа  илэрхийлээд “Манай на­мын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энх­баяр­тай  хамтран ажиллаж байснаа дурсч, мөн сайн сайхныг хүсч ирсэн явдалд  талархаж байна” гээд тун удахгүй намын даргын бие эрүүл болж, “Хаврыг хүлээсэн нь” зу­рагт өгүүлсэн шиг  Монголд ч сайн цаг ирэх болно гэлээ.