Индонезийн баруун бүст хүчтэй аадар борооны улмаас дараалсан газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдэж, улмаар хөрсний гулгалт үүсч, 19 хүн амиа алдсан байна. Тус улсын Баруун Суматра мужийн Агам дүүрэгт болон хөрш зэргэлдээ Жамби мужид өнгөрсөн долоо хоногт хөрсний гулгалт болсон юм.
Гамшгийн бүст ажиллаж байгаа аврах албаныхан том оврын машинаар хөрсийг ухаж сураггүй бологсдыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.