АНУ-ын Аризона мужийн Финикс хотод Артур Дуглас Хармон гэгч 70 настай эрэгтэй “Осборн маледон” нэртэй хуулийн фирмд халдаж, нэг хүний амийг хөнөөж, хоёр хүнийг шархдтуулжээ.

Финикс хотын цагдаагийн олон нийттэй харилцах албаны офицер Томми Томпсоны мэдээлс­нээр Артур Дуглас Хармон нь тус хуулийн фирмд ямар нэгэн заргын асууд­лаар ороод хуульч Марк Хам­мелстэй уулзсаныхаа дараа түүн рүү гал нээж, өөр нэг эмэгтэйн хамт буудсан байна. Дараа нь тэрээр хуулийн фирмээс гарч явахдаа араас нь дагаж, хүмүүст түүнийг “буутай байна” хэмээн анхааруулсан нэг эрэгтэйг мөн бууджээ. Эцэст нь Артур Дуглас Хармон “AVS-2052” дугаар­тай 2013 оны “Kia Optima” загварын автомашинд суун оргон зайлсан байна.

Цагдаа нар гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж.