Д.БОЛОР

Сэ­лэн­гэчүүд ирэх дөр­вөн жилд нутгаа удирдах хүнийг С.Бүрэнбат гэж байна. Түүнийг газар та­риалан, мал ахуйн чиг­лэлээр мэргэшсэн бо­лов­сон хүчин учраас Сэ­лэнгийг удирдаад явах ур ухаан, чадвартай гэж итгэжээ. Гэхдээ сэлэнгэ­чүүдийн сонголтыг Ерөн­хий сайд Н.Алтанхуяг одоо­хондоо батламж­лаагүй байна. Шалтгаан нь бусад намын “явуул­га”-д автсантай холбоотой гэх хүн цөөнгүй байна. С.Бүрэнбатын намтрыг сөхвөл аймгийнхаа Баруунбүрэн сум буюу Амарбаяс­галант хийдийн орчимд өссөн хөдөөний хүү гэнэ. Мэргэжил гэвэл хөдөө аж ахуйн инженер, төрийн удирдлагын мене­жер. 2007 оныг хүртэл аймгийн газар тариалан, мал аж ахуйн салбарт ажил­ласан бөгөөд нут­гийн зон олны дэмж­лэгээр сумын Иргэдийн хуралд гурав, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд мөн гу­равдахь удаагаа сонгогд­жээ. 2008 онд Ор­хон су­мын Засаг даргаар, 2009 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогчоор ажилласан юм байна. Ха­рин 2012 оны наймдугаар сараас хуучин Засаг дарга Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүн болсон учраас түүний албыг үргэлж­лүүлэх хүндтэй үүрэг түүнд ногджээ. Өн­гөрсөн жилүүдэд Ж.Эрдэ­нэ­бат гишүүн болоод С.Бү­рэнбат дарга тэргүүтэй багийнхан орон нутгаа шилдэг аймгаар өргөмж­лүүлэх хүртэл нь хэд, хэдэн бүтээлч ажил хийсэн бай­на. Тухайлбал,  мал аж ахуй, газар тариаланг хөг­жүүлэх, хүүхэд залуусын бие бялдар, авъяас чад­варыг хөгжүүлэх, иргэнээ дэмжиж өрх гэрээ тэтгэх чиглэлээр томоохон аж­луудыг амжилттай зохион байгуулжээ.

“Бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэх жил”-д 2452 ажлын байр бий болгож бүстээ тэр­гүүлснээс гадна “Аймаг хөгжүүлэх сан” байгуулан хүүгүй зээлээр бодитой хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааг нь дэмж­сэн гэх таатай мэдээ бас бий. “АТАР-III” аяныг аймгийнхаа хэм­жээнд зохион байгуулж, газар тариалангийн үйлдвэр­лэлд гаргасан сэлэнгэ­чүүдийн хө­дөлмөр зүтгэл, амжилт бүтээлийг Монго­лын төр үнэлж “Сүх­баата­рын одон”-оор шагнасан бөгөөд Хөдөлмөрийн гавъ­яаны улаан тугийн хошой одонт Сэлэнгэ аймаг тө­рийн гурван одонт анхны аймаг болсон юм.  Энэ бүх бүтээн бай­гуулал­тын цаана С.Бүрэнбат тэр­гүүтэй ажилласаг баг байгааг нут­гийн­хан нь хэлдэг юм билээ. Түү­нээс цаашид хийх ажлын төлөвлөгөөг сонирхвол “Орон нутгийн удирд­ла­гын зүгээс иргэдэд биз­несийн аятай таатай орч­ныг бүрдүүлэх, айл өрхөд төрийн бүх үйлчилгээг хүргэх чиглэлд хүч түрж ажиллана. Цаашлаад Алтан­­­булаг сумыг худалдааны чөлөөт бүс болгоод зогсохгүй аймгийн төв Сүхбаатарыг  худал­дааны бүс болгох зорил­отой. Үүний тулд Сүх­баатар, Алтанбулаг хооронд холбох дэд бүт­цийн ажлуудыг хийгээд эхэллээ. Дээрээс нь шинэ хороолол барьж байгаа гэх мэтчилэн хийж байгаа нэлээдгүй ажил бий. Өнгөрсөн дөрвөн жилд Засаг дарга өөрийнхөө нөөц боломжийг дайчилж хоёр тэрбум орчим төг­өгийг хүүгүй зээлээр ол­осон. Хоёрдугаарт, бизнесийн таатай орчныг зөвхөн татварын хөнгөлөлт гэж ойлгож болохгүй. Орон нутгийн худалдааны бор­луулалтыг дэмжих хэрэг­тэй. Нийслэлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжийг нь хангах хэрэгтэй гэдэг талаас нь анхаарна. Гуравдугаарт,  хот байгуулалтын асууд­лыг зөвхөн аймгийн төвд төвлөрүүлж болохгүй. Сэлэнгэ аймгийн бүх сум хуучин цагт сангийн аж ахуй байсан учраас ин­женерийн байгуу­ламж­тай, барилга орон сууцтай. Барилга орон сууцыг нь шинэчилж засаад хот­жуулах боломж бол байгаа. Ингэхийн тулд энэ ажлыг  эрхлэн гүйцэтгэж чадах орон нутгийн бизнес эрх­лэгчдийг дэмжих ёстой” гэж байв.

Сэлэнгийг төрийн гурван одонт анхны аймаг болтол хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан энэ залууг Засаг даргаар бат­ламжлах эсэх нь тодор­хойгүй байна. Магадгүй өрсөлдөгчид нь түүний эсрэг буруу мэдээллийг Ерөнхий сайдад хүргүүл­сэн  байж ч мэдэх юм.