Өвөлжилт хүндэрч байгаа сумдын малчдад сэтгэл санаа болоод эд материалын туслалцаа үзүүлэхээр Арвайхээр сумын ЗДТГ, “Залуусын элч” төрийн бус байгуул­лага хамтран “Малчдад тусалъя” хандивын аяныг энэ сарын 14, 18-нд зохион байгууллаа. Дөрвөн өдөр зохион байгуулсан энэхүү аянд аймгийн захад үйл ажиллагаа явуул­даг 10 гаруй аж ахуйн нэгжээс  хоёр сая 200 мянган төгрөгийн өвс, тэжээл, нэмнээ, лаа чүдэнз, мөнгөн хандив цуг­ласан байна. Бай­галийн бэрхшээлтай тулгараад байгаа малчин түмэндээ туслах хандивын эхэнд Арвайхээр сумын ЗДТГ 300 мянга, “Андууд” худал­дааны төвийн н.Ойдов захиралтай ком­пани 200 мянган төгрөг хандивла­сан бол хувиараа бизнес эрхлэгчид малын нэмнээ хандивлажээ. 

“Залуусын элч” төрийн бус байгуулага нь тусламжийг аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө. Малч­дад өгөх тусламжийг нэн шаардлагатай сум­дын малчдад өгөхөө аймгийн Онцгой комиссынхон хэл­лээ. Ийнхүү энэ жилийн цас  зудын хүнд­рэлийг да­ван туулахад хүн болгоны хүч хэрэгтэйг дээрхи төрийн бус байгуул­лагын­хан хандив цуглуулснаараа харууллаа.