Д.ГЭРЭЛ

УИХ-ын гишүүн Су.Бат­болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан нар өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. . Тэд уламжлалт цагаан сарын баяр болохтой холбогдуулж аж ахуйн нэгжүүдийг үйлд­вэр­лэсэн бараа, бүтээг­дэхүүнийхээ үнийг буул­гаж, хэрэглэгчиддээ хямд­рал зарлахыг уриалсан юм. С.Бямбацогт “Баяр болоход дэлхийн бусад орнууд бараа, бүтээг­дэ­хүүнийхээ үнийг бодитоор буулгаж хямдрал зарладаг бол манай эсрэ­гээрээ баяраар далим­дуулж үнээ өсгөдөг. Энэ байдал цагаан сар дөхөж байгаа өдрүүдэд улам эрчимжиж байна. Нөгөө талаас Засгийн газраас гол нэрийн бараа бүтээгдэхүү­ний үнийг тогтворжуулах зорилгоор тодорхой хө­төлбөр хэрэгжүүлж аж ахуйн нэгжүүдэд хөнгө­лөлттэй нөхцөлөөр урт ху­га­цааны 780 тэрбум төг­рөгийн зээлийг олгосон боловч үр дүн харагдахгүй байна. Махны үнийг тогтворжуулах хүрээнд 87 тэрбум төгрөгийн зээлийг аж ахуйн нэгжид олгосон ч хүнсний зах дээр худалдаалж байгаа махны үнэ үхэр нэг кг нь 8300, хонь 7600 төгрөгийн үнэтэй байгаа. Нөөцийн махны үнэ 5200-5700 төг­рөгийн үнэтэйгээр хэрэглэгчдийн гарт хүрч байгаа нь Засгийн газар үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалж чадахгүй байгааг харуулж буйн нотолгоо. Өмнөх Засгийн газар иргэн бүртээ сар тутамд 21 мянган төгрөг олгож, цалин, тэтгэврийг 2.5-3 дахин нэмэгдүүлэхэд Ардчилсан намынхан “Бараа бүтээгдэхүүний үнийг өсгөлөө” гэдэг байсан. Гэтэл өнөөдөр хүн бүрт бэлнээр мөнгө тараа­гаагүй, цалин, тэтгэвэр нэмээгүй байхад бараа бүтээгдэхүүний үнэ өсч буй нь яах аргагүй Зас­гийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөр иргэдэд хүрэхгүй байгааг харууллаа” гэв.