Хятадын нэрт боксчин олимпийн хошой аварга Зоу Шимин мэргэжлийн бокст хүч үзэхээр болсон байна. Сонирхогчдын боксын хамгийн хөнгөн жин болох 49 кг-д 2008 оны Бээжин, 2012 оны Лондоны олимпод түрүүлж, 2005, 2007, 2011 оны ДАШТ-ээс алтан медаль авсан Зоу Шимин энэ сарын 23-нд Бээжин хотод Америкийн алдарт “Топ Ранк” компанитай гэрээ хийсэн байна. “Топ Ранк”-ийн тэргүүн Боб Арум мэргэжлийн боксын талбарт таван удаа “оны хамгийн шилдэг удирдагч”-аар шалгарч байв.