АНУ-ын Хьюстон хотоос Английн нийслэл Лондон хотыг зорьсон Британийн агаарын тээврийн “Бритиш Эйрвайз” компанийн “Бойнг-747” онгоц ослын буулт хийсэн байна. Нийт 138 зорчигч тээвэрлэж явсан “Бойнг-747” онгоц ноцтой техникийн доголдлын улмаас Уэльсийн нийслэл Кардифф хотод ослын буулт хийжээ. “Бритиш Эйрвайз” компанийн зүгээс инженерүүд “Бойнг-747” онгоцыг нислэгт гаргахын өмнө шалгахад ямар нэгэн гэмтэл, доголдол илрээгүй гэж мэдэгджээ. “Бойнг”-ын онгоц ослын буулт хийсэн тохиолдол энэ сар гарсаар хоёр дахь удаагаа тохиолдоод байна.