Л.ХЭРЛЭН

Ураны тоосонцорын хордлогын нөлөөгөөр эрүүл мэндээрээ хохирч, АНУ-д эмчлүүлж байгаа манай улсын иргэн Д.Элчбатын бие сайнгүй байна.

Тэрээр 1990-1996 онд Мардай-Эрдэс дэх гаа­лийн байгууллагад бай­цааг­чаар ажиллаж, ураны олборлолтод хя­налт тавьж байсан юм.

Түүнийг ажил­лаж байх үед үйлдвэр­лэлийн туршил­тууд хийдэг байсан бө­гөөд хөдөлмөр хам­гааллын болон үйл ажиллагааны аюулгүй бай­­дал алдагд­санаас эрүүл мэндэд нь сөргөөр нө­лөөл­жээ. Д.Элчбат 2000 онд Мон­голд баруун хөлдөө хиймэл түнх хийлгэх мэс засалд орсон ч жилийн дараа зүүн хөлийн түнхэд үсэрхийлж дахин хагалгаа хийлгэжээ. Ураны хордло­гын улмаас даамжирсан ясны өвчин улам хүндэр­сэн тул тэрээр 2006 оноос өнөө хүртэл АНУ-д эмч­лүүлж байгаа юм.

Өнгөр­сөн жил баруун хөлдөө хиймэл түнх ши­нээр суул­гах мэс засалд орсон ч эмчилгээний зардал хү­рэл­цээгүйгээс сэргээн засварлах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж чадаа­гүй гэнэ. Гэтэл сүү­лийн үед зүүн хөлд дахин өөрч­лөлт гарч эхэлсэн тул АНУ-ын эмч нар дахин мэс засалд оруулахаар төлөвлөж, хугацааг ирэх арваннэгдүгээр сард тов­ложээ.