Д.МЯГМАР

 

Аль ч улсын нийслэлд аж төрж байгаа иргэд толи­гор, цэлгэр замаар ажил­даа очиж,  ирдэг байх. Гэтэл Улаанбаатар хотын­хон эвдэрч, хуучирсан замаар  машинаа эвдэх шахам түгжрэн явахчаа аяддаг. Хүмүүсийн хүсэл дээр дөрөөлсөн АН-ынхан “Хот шиг хотод хүн шиг амьдруулна” гэсэн амлалт өгч ажилдаа орсон билээ. Нэгэнт иргэдийн итгэлийг хүлээсэн тул Үүл баатар гүрийж автомашины хязгаар­лалтыг төрөл бүрээр хийж байна. Энэ нь олны дэмжлэг  бас эсэр­гүүцлийг зэрэгцүүлэх бол­с­он. Гэхдээ алийн болгон хориг, хаалт тавих билээ. Шинээр зам тавьж, хуучныг нь засч сайж­руу­лах, нөхөх зэрэг зам барилгын ажлын улирал айсуй. “2013 онд нийслэ­лийн зам засварын ажлыг эртхэн эхлүүлж зун, на­мар­жингаа ажлаар “нүднэ”. Тиймээс зун ихэнх­дээ тоос, шороотой өнжих байх” гэж хотын мээр хэлж байсан. Энэ онд нийслэлд хийх хөрөнгө оруулалт, бүтээн бай­гуулалтын ажлаас замын ажил жагсаалтаараа толгой цохих болсон.

Тендер зарлах ажил удааширснаас болж нийс­лэлийн бүхий л бүтээн байгуулалтын ажил гацаанд орж, хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг цуг­лахтай давхацдаг билээ. Энэ жилээс тэр мугуйд байдлыг таслах аж. Урь орохтой зэрэгцээд л нийс­лэлд зам засварын ажлыг эхлүүлэхээр хаа хаанаа хөдөлж эхэлжээ.  

Ирэх хавраас нийс­лэ­лийн зургаан дүүргийн авто замын түгжрэл ихтэй газ­руудад явган хүний гүүрэн гарц барихаар тө­лөв­лөжээ. Төмөр замын урдуурх хэв­тээ тэнхлэгийн гол гудамж буюу Дүн­жин­гарав худал­дааны төвийн замаас Улиас­тайн замын уулзвар хүртэл уртхан зам дэвсэнэ. Дандарбаатарын гу­дамжны шинэчлэлт /Цайзын уулзвараас Эскад­­рилын хөшөө хүр­тэлх/  0.9 км зам барих гэх мэтээр шинээр  хийх ажил их бий. Мөн Баянзүрх дүүргийн 16, 22 дугаар хороо, Олимпийн гу­дамжны шинэч­лэлт  1.1 км, “Туул жин пан”-гийн уулзвараас зүүн тийш Цайз зах хүр­тэлх  2.8 км авто зам, Сэл­хийн зус­лангийн 4.5 км авто замыг барих зэргээр хотын хувьд замын ажил их байх бололтой. Энэ бүх ажлыг нийслэлийн хө­рөнгө оруу­лалтаар хийх юм байна. Тиймээс иргэд өн­гөрсөн зун, намар шиг голдуу явган алхаж, ний­тийн тээв­рээр зорчихоос ар­гагүй болж байх шиг.

Замын ажлын бас нэг гацаа нь газарт орсон айлууд хашаагаа татахгүй, нүүхгүй гүрийдэг явдал юм. Энэ жилээс газарт орсон айлуудыг нүүлгэж, ажлаа эртхэн эхлүүлэхээр хотын дарга албатуудаа “шахаж” байгаа дуулдав.

Авто зам, замын байгууламжийн трассыг чөлөөлөхөд