Чехийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд Ерөнхий сайд асан Милош Земан ялалт байгууллаа. Нийт саналын 95 хувийг боловсруулан гаргахад Земан 55.8 хувийн санал аваад байна. Түүний өрсөлдөгч, Чехийн Гадаад хэргийн яамны тэргүүн Карел Шварценберг 44.2 хувийн санал авчээ. Чехийн иргэд Ерөнхийлөгчөө анх удаа шууд санал хураалтаар сонгож буй нь энэ юм. Өмнө нь төрийн тэргүүнийг парламентаас сонгодог байжээ.