
Сар шинийн баярын өмнө улсын сайн малчин, тэргүүний тариаланч, тариаланч хамт олныг Засгийн газар шалгаруулдаг уламжлалтай. Усан луу жилд шилдгүүдийн тоог нэмж улсын сайн малчин 45, тэргүүний тариаланч, тариаланч хамт олон 18-ыг шалгаруулсан бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар улсын сайн малчин, тэргүүний тариаланчийн өргөмжлөл, энгэрийн тэмдэг, мөнгөн цом бүхий дурсгалын зүйлсийг Төрийн ордонд гардуулан өглөө.
Улсын сайн малчин:
-Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн малчин О.Ванданцэрэн, Эрдэнэбулган сумын зургадугаар багийн малчин Б.Пүрэвжав;
-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын зургадугаар багийн малчин Баймухаметын Талгат, Алтанцөгц сумын Хаш багийн малчин Ж.Аманбек;
-Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн малчин Ц.Бавуудорж, Галуут сумын Үнэгт багийн малчин Л.Баатарцогт, Жаргалант сумын Өлзийт-Өндөр багийн малчин У.Мэндбаяр;
-Булган аймгийн Дашинчилэн сумын гуравдугаар багийн малчин Д.Лавмэдэх, Могод сумын Жаргалант багийн малчин Н.Чулуунбаатар, Сайхан сумын Сайхан-Овоо багийн малчин Ш.Дамдинсүрэн;
-Говь-Алтай аймгийн Дарив сумын Хужирт багийн малчин С.Дүйнцэнсүрэн, Тонхил сумын Алтайн-Оргил багийн малчин С.Даваажав;
-Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын зургадугаар багийн малчин Ж.Хүрэлбаатар;
-Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Аманшанд багийн малчин Д.Бадгар, Сайхандулаан сумын гуравдугаар багийн малчин Д.Чулуунбат;
-Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн малчин Хийрэвийн Басан;
-Дорнод аймгийн Баяндун сумын нэгдүгээр багийн малчин Б.Балдорж;
-Дундговь аймгийн Сайнцагаан сумын Тэвш багийн малчин Ү.Чимид-Очир, Адаацаг сумын дөрөвдүгээр багийн малчин Г.Бүдсүрэн;
-Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн малчин Б.Энх-Амгалан, Ургамал сумын Баян-Улаан багийн малчин Б.Шагдаржав, Сантмаргац сумын Баян-Улаан багийн малчин Ж.Чойжилжав;
-Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Д.Бат-Очир;
-Өвөрхангай аймгийн Бүрд сумын нэгдүгээр багийн малчин Л.Цэдэнбалжир, Бүрд сумын гуравдугаар багийн малчин Г.Золжаргал, Бат-Өлзий сумын дөрөвдүгээр багийн малчин Н.Төмөрбат;
-Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн малчин Ч.Одбаяр;
-Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нэгдүгээр багийн малчин С.Хүрэл-Эрдэнэ, Асгат сумын Өлзийт багийн малчин Ц.Буджав, Халзан сумын 3 дугаар багийн малчин Ж.Мөнхсүрэн;
-Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн малчин Л.Батням;
-Төв аймгийн Цээл сумын дөрөвдүгээр багийн малчин Н.Мөнхтөр, Баяндэлгэр сумын Байдлаг багийн малчин С.Зул, Сэргэлэн сумын Хөшиг багийн малчин Ж.Монхор;
-Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн малчин Ц.Цэндээ, Тэс сумын нэгдүгээр багийн малчин Г.Дорж, Зүүнговь сумын Өгөөмөр багийн малчин Т.Төгсжаргал;
-Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн малчин Д.Дашням, Дуут сумын Хөхбэлчир багийн малчин Б.Амгаланбаяр, Зэрэг сумын Бураа багийн малчин Д.Сүхбат;
-Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нэгдүгээр багийн малчин С.Давааням, Шинэ-Идэр сумын хоёрдугаар багийн малчин Л.Шаравдорж, Баянзүрх сумын Эмт багийн малчин П.Мягмаржав;
-Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Ю.Чулуун, Жаргалтхаан сумын Баянцогт багийн малчин Н.Баатардагва.
Улсын тэргүүний фермер:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер П.Сосор.
Улсын тэрүүний малчдын бүлэг:
Төв аймгийн Аргалант сумын 2дугаар багийн “Бяцхан” малчдын бүлэг.
Улсын тэрүүний тариаланч хамт олон:
-Баян-Өлгий аймгийн Сагсай сумын “Көкөнис” хоршоо;
- Булган аймгийн Сэлэнгэ сумын “ИНТОСЭ” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Ургац хүдэр” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Сэлэнгэ тариа” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Бооцын тариа” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Сант сумын “Монгол газар шим” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Суварган тамир” ХХК;
- Төв аймгийн Жаргалант сумын “Хад хөшиг” ХХК;
- Төв аймгийн Сүмбэр сумын “Таван-Эрдэнэ групп” ХХК;
-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Өндөрхаан” ХК.
Улсын тэргүүний тариаланч:
-Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Од-КР” хоршооны агрономич С.Янжинлхам;
- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ногоочин Б.Музикан;
- Булган аймгийн Сэлэнгэ сумын ногоочин Б.Бадрах;
- Говь-Алтай аймгийн Шарга сумын ногоочин Д.Цогт-Очир;
- Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочин Ш.Банди;
- Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочин Д.Доржбат;
- Дорнод аймгийн Баяндун сумын ногоочин А.Өлзийсайхан;
-Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн Ундарга” ХХК-ийн механикжуулагч Д.Хуяг;
- Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын ногоочин Д.Батзориг;
-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Баяндулаан-Уул” ХХК-ийн механикжуулагч Н.Хишигсүрэн;
- Төв аймгийн Борнуур сумын ногоочин Д.Очирхүү;
-Төв аймгийн Жаргалант сумын механикжуулагч Л.Бүрэнхишиг;
-Төв аймгийн Жаргалант сумын ногоочин Ж.Баатарсүрэн;
- Увс аймгийн Тариалан сумын ногоочин Ө.Агваандорж;
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ногоочин Л.Сарантуяа;
-Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ногоочин П.Баярмагнай;
-Ховд аймгийн Ховд сумын ногоочин Б.Адилхан;
-Ховд аймгийн Жаргалант сумын ногоочин Ш.Илкен.