
Манай улсад нийт 18-25 байгууллага баталгаажаагүй стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилладаг байна. Энэ талаар Стандартчилал хэмжилзүйн газрынхан хэвлэлийнхэнд хандлаа. Их Британийн итгэмжлэлийн байгууллага “UKAS”-ийн лого болон Герман, Солонгос зэрэг орны итгэмжлэлийн байгууллагын нэрээр байгууллагуудаас 15-50 мянган ам.долларын хураамжаар баталгаагүй гэрчилгээ олгожээ. Гадаадын байгууллагаар ISO стандартын гэрчилгээ гаргуулсан тохиолдолд Стандартчилал хэмжилзүйн газраар давхар баталгаажуулах ёстой аж. Энэ талаар тус газрын бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын хэлтсийн дарга Ж.Буяндалай “Одоогийн байдлаар бидэнд мэдэгдэлгүй гаднын аль нэг байгууллагаар стандартчиллын гэрчилгээ гаргуулан ажиллаж байгаа бол хууль бус явдал. Бид гэрчилгээг нь хурааж авах, торгууль тавих зэргээр ажиллахгүй чанарыг шаардлага хангасан эсэхийг шалгана” гэв.