Гэрэл зургийг Р.Оюун
"Торгон эгшиг-2026" буюу хятад дууг хэн сайн дуулах вэ монгол залуу дуучдын уралдааны шагнал гадуулах ёслол "Хүн" театрт боллоо. "Торгон эгшиг-2026" уралдаан дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж эхний болон хагас шигшээ шатны шалгаруулалтаар шилдэг оролцогчдоо тодруулдаг байна. Энэ удаа Монголын залуу дуучдын авьяас, ур чадварыг дэмжих зорилготой “Торгон эгшиг-2026” хятад дууны уралдаанаар шилдэг 10 оролцогч шалгаруулж, уран бүтээлийн хамтын ажиллагаа, 25 сая төгрөгөөр урамшууллаа. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.
"Торгон эгшиг-2026" уралдааны тэргүүн байрт Эрдэнэбаярын Баярбаатар шалгарлаа.
Уралдааны хоёрдугаар байрт зүүн гараас Нарангийн Гантуяа, Мөнхдоржийн Мөнх-Эрдэнэ.
Уралдааны гуравдугаар байрын шагналтнууд, зүүн гараас Н.Сумъясүрэн, Тунгалагтамир, Г.Доржханд нар.
Уралдааны тусгай байрын шагналтнууд.
"Торгон эгшиг-2026" уралдааны шүүгч "Silkway Star" олон улсын шоуны ялагч Иозеф Червенка Мишээл.
Монгол дахь Хятадын түүх, соёл судлалын холбооны тэргүүн, нэрт хятад судлаач, олон улс судлалын доктор Х.Баатархүү.
Соёлын тэргүүний ажилтан, хөгжимчин, урлаг судлалын ухааны докторант Б.Анар нар шүүгчээр ажилласан юм.
Эх сурвалж www.zms.mn