Гэрэл зургийг Р.Оюун
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй дэлхийн олон бүс нутгийн эрвээхэйн олон янз байдлыг төлөөлөх 230 гаруй зүйлд хамаарах 500 орчим үзмэрийг үзэсгэлэнд дэлгэжээ. Үзэсгэлэнд Бразил, Перу, Мексик, Индонез, Малайз, Филиппин, Тайланд, Энэтхэг, Уганда, Конго, ОХУ, Шинэ Гвинейн газар зүйн өөр бүс нутгийн эрвээхэйн зүйлүүд багтжээ. Үзэсгэлэн аравдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх ажээ. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.
Эх сурвалж www.zms.mn