П.АМГАЛАН
Нийслэл Улаанбаатар хотод жилд хоёр удаа автомашингүй өдөр зохион байгуулж, энэ үеэр спортын болон эрүүл мэндийн арга хэмжээ болдог. Энэ жилийн тухайд өнгөрсөн тавдугаар сарын 23-нд автомашингүй өдрийг зохион байгуулсан бол ирэх сарын 26-нд буюу бямба гарагийг автомашингүй өдөр болгон зарлажээ.
Ташрамд дурдахад тухайн өдөр шөнийн марафон зохион байгуулагдах юм байна. Тус өдрийг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриатайгаар автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй ашиглах болон явган алхалтыг дэмждэг билээ.
Эх сурвалж:www.zms.mn