Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр нар аймаг, нийслэлийн Засаг дарга нартай өргөтгөсөн хуралдаан хийлээ.

Өнөөдрийн байдлаар нийслэл хот өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд цахилгаан болон дулааны эх үүсвэр, шугам сүлжээний завсар, сайжруулсан түлшний нийлүүлэлт, давс бодисын нөөц бүрдүүлэлт, боловсрол, эрүүл мэндийн салбарын хүртээмжийг сайжруулах зэрэг 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна.