П.ЛХАГВА

"Зууны мэдээ" сонин редакцын бодлогодоо өв соёл, уламжлал, үндэсний бахархлаа олон нийтэд сурталчлан таниулахаар тусгасан билээ. Өнгөрсөн хугацаанд бид утга, уран зохиолын олон алдартай бүтээлийг монгол бичгээр хөрвүүлэн хүргэсэн. Тэгвэл энэ удаа яруу найрагч, зохиолчдоо онцлон бүтээл туурвилыг нь хүргэж байна.

"Зууны мэдээ" сонины энэ долоо хоногийн зочин “Болор цом”-ын эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Болорцэрэнгийн шүлэг, уран бүтээлийн дээжээс монгол бичгээр хөрвүүлэн хүргэж байна. Тэрээр 2021 онд "Шүлэг бичихгүй л бол..." бүтээлээрээ 39 дэх удаагийн "Болор цом"-ыг өргөж байсан юм. Өдгөө түүний шүлэг, уран бүтээл хэдий нь уншигчдын танил болж, дууны шүлгүүд нь ард түмний аманд аялагдаж, сэтгэл хоногших болжээ.