СЫЧУАНЬ: ХӨГЖИЛ, ТЕХНОЛОГИ, ТҮҮХ – ЦУВРАЛ

Чэндү хот дахь Сычуань их сургуулийн Хуаши амны хөндийн анагаах ухааны түүхийн музейн «孜孜求索» буюу «Тасралтгүй эрэл хайгуул» танхимд Хятадын амны хөндийн анагаах ухааны эрт үеийн судалгааны хөгжлийг харуулсан ховор үзмэрүүдийг дэлгэн үзүүлжээ. Хуаши Хятадад амны хөндийн анагаах ухааны чиглэлийн анхны судалгааны байгууллагуудын нэгийг байгуулж, барууны болон дорнын анагаах ухааны мэдлэг, туршлагыг хослуулсан судалгааны уламжлалыг хөгжүүлсэн байна. Анхны сурах бичгүүд Тус танхимын хамгийн үнэ цэнтэй үзмэрийн нэг нь 1950-иад онд хэвлэгдсэн амны хөндийн анагаах ухааны анхны сурах бичгүүд юм. «Амны хөндийн дотрын өвчин судлал», «Амны хөндий, эрүү нүүрний мэс засал», «Шүд гажиг заслын шинжлэх ухаан» зэрэг бүтээлийг Ардын эрүүл мэндийн хэвлэлийн газраас хэвлүүлжээ. Эдгээр эх хувь дээр зохиогчдын гарын үсэг, тэмдэглэл хадгалагдан үлдсэн нь түүхэн үнэ цэнийг нь улам нэмэгдүүлж байна. Эрт үеийн лабораторийн дүр зураг Музейд 1930-1940-өөд оны судалгааны лабораторийг тухайн үеийн дүр төрхөөр нь сэргээн үзүүлжээ. Судлаачид шүдний бүтэц, эд эс, нян болон амны хөндийн өвчнийг тухайн үеийн хамгийн дэвшилтэт төхөөрөмж болох микроскопын тусламжтайгаар судалж, шинжлэх ухааны мэдлэгийг алхам алхмаар бүрдүүлж байв. Мөн Хуашигийн эмч, судлаачдын 1960-1980-аад онд туурвисан 30 гаруй боть эрдэм шинжилгээний бүтээл хадгалагдаж байна. Хуучны микроскоп, шарласан сурах бичиг, гар бичмэл тэмдэглэлүүд өнөөдрийн өндөр технологид суурилсан Хятадын амны хөндийн анагаах ухааны хөгжлийн эхлэл ямар байсныг өгүүлж байна. Үргэлжлэл бий...

Эх сурвалж:www.zms.mn