Улаанбаатар хотын Яармаг, Арцатын аманд 1,000 хүртэлх сурагчийн багтаамжтай Imperial Italian School үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Imperial Italian School нь сурагчдад олон улсын түвшний боловсрол эзэмших, гадаадын их дээд сургуульд суралцах, олон улсын орчинд өрсөлдөх чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.

ОЛОН УЛСЫН OXFORD ХӨТӨЛБӨР

Тус сургууль нь Oxford International Curriculum-ийг сургалтын хөтөлбөртөө хэрэгжүүлж байна.

Ингэснээр сурагчдыг зөвхөн хичээлийн мэдлэгээр хангахаас гадна шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, бие даан суралцах дадал зэрэг ирээдүйн ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч байна.

6 ХИЧЭЭЛИЙГ АНГЛИ ХЭЛЭЭР

Imperial Italian School-ийн онцлогийн нэг нь 6 хичээлийг англи хэл дээр зохион байгуулж байгаа явдал юм.

Ингэснээр сурагчид англи хэлийг зөвхөн хэлний хичээлээр сурахаас гадна тухайн хэлээр хичээл судалж, өдөр тутмын болон академик хэрэглээнд англи хэл ашиглах боломжтой.

ИТАЛИЙН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Imperial Italian School нь Италийн дөрвөн томоохон их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, сургуулийн төгсөгчдийг эдгээр их сургуулиудад 100 хүртэлх хувийн тэтгэлгээр суралцуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Мөн сурагчдад зориулсан эрчимжүүлсэн хэлний сургалтад үнэ төлбөргүй хамрагдах, гадаад улсад суралцахтай холбоотой тодорхой зардлыг дэмжих боломжуудыг бий болгохоор хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

АЗИ, ЕВРОПЫН БОЛОВСРОЛЫН БОЛОМЖ

Тус сургууль нь БНСУ-ын Санжи их сургууль болон БНХАУ-ын шилдэг их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна.

Энэ хүрээнд Imperial Italian School-ийн сурагчид цаашид Ази болон Европын их, дээд сургуулиудад суралцах, хэлний болон академик хөтөлбөрүүдэд хамрагдах, олон улсын боловсролын орчинд туршлага хуримтлуулах боломжтой болж байна.

Мөн Imperial Italian School-ийн багш нарыг БНСУ-ын Санжи их сургуульд нэг сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

ХҮҮХЭД ТӨВТЭЙ, БҮТЭЭЛЧ СУРАЛЦАХУЙ

Бага насны хүүхдүүдийн сургалтын үйл ажиллагаанд Италийн Режио Эмилиа хотод үүссэн сургалтын арга зүй, үзэл баримтлалыг судлан нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү арга зүй нь ялангуяа 6 нас болон бага ангийн хүүхдүүдийг тоглоом, туршлага, бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан суралцуулахад чиглэдэг.

Хүүхэд зөвхөн багшийн өгсөн мэдлэгийг хүлээн авагч байх бус, өөрөө асуулт тавьж, туршиж, судалж, бүтээж, өөрийн үзэл бодлоо илэрхийлж сурах орчныг бүрдүүлэх нь энэхүү арга зүйн гол зорилго юм.

БИДНИЙ ЗОРИЛГО

Imperial Italian School нь:

Олон улсын хөтөлбөр + Англи хэл дээрх сургалт + Олон улсын их сургуулийн тэтгэлэг + Олон улсын хамтын ажиллагаа + Хүүхэд төвтэй сургалтын арга зүй

гэсэн цогц боломжийг сурагчдад олгож, дэлхийн боловсролын орчинд амжилттай суралцах, өөрийн хүссэн мэргэжлээ сонгон хөгжих чадвартай ирээдүйн иргэдийг бэлтгэхийг зорьж байна.