Ц.МЯГМАРБАЯР
Өнөөдөр /08.24/ АХБ-ны дэмжлэгтэй Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд Уур амьсгалын ногоон сангаас санхүүжүүлэх 92.6 сая ам.доллар, мөн арилжааны банкуудаас нэмэлтээр 25 сая ам.долларын санхүүжилттэй Бүсийн ногоон хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнес санг албан ёсоор нээлээ. Монгол Улсын тогтвортой мал аж ахуйн өртгийн сүлжээнд хөрөнгө оруулж буй малчид, хоршоод, жижиг, дунд үйлдвэрүүд болон хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдэд хүрэх санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Монгол Улсад эрсдэлд тэсвэртэй хөдөө аж ахуй, тогтвортой бэлчээрийн менежментийг дэмжих сан ба Энэ сангаар дамжуулан Монголын хөдөө орон нутаг, дэд бүтцийн эко системийг тогтвортой хөгжүүлэх, санхүүжүүлэх арга зам болно гэж АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг сангийн нээлтэд онцлон тэмдэглэлээ. Сангийн эхний шатанд 3.0 сая ам долларын буцалтгүй тусламж бүхий 37.5 сая ам.долларын санхүүжилтийн багц багтаж хөдөөгийн бизнесүүдэд зориулан санхүүгийн бүтээгдэхүүн санал болгох аж.