Д.СҮРЭН

Баянзүрх дүүргийн ИХТ-ын төлөөлөгч С.Наранбаатар өнгөрсөн долоо хоногт “Улаанбаатар хотын халуун цэгийг дулаан болгоё” уриалга гаргаж байсан. Үүний дагуу нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс холбогдох газруудтай хамтран долдугаар хорооны “Баянцээлийн гудамж”-нд худалдаа, хоол, үйлчилгээ эрхэлдэг 31 аж ахуйн нэгжид шалгалт хийжээ.
Дээрх аж ахуйн нэгжүүд нийтийн эзэмшлийн орон сууцны нэгдүгээр давхарт, стандартын шаардлага хангахгүй нөхцөлд үйлчилгээ явуулсан байна. Мөн архи, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй байсан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.
Хууль, тогтоомж зөрчин ажилласан есөн аж ахуйн нэгж, иргэнийг 1 сая төгрөгөөр торгожээ.
Хадгалалтын хугацаа дуусч чанар, аюулгүй байдлаа алдсан гурван нэр төрлийн бүтээгдэхүүнийг хураан авч устгасан байна. Мөн 11 аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг өгч, хууль зөрчин ажилласан хүнсий гурван дэлгүүр, 18 ресторан, баaр, кафены согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Дээрх аж ахуй нэгжүүдээс гадна иргэдийн хүсэлтийн дагуу Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй зарим газрын тусгай зөвшөөрлийг мөн цуцалжээ. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуйн нэгжийн нэрийг дараах хүснэгтээс харна уу.
