Ц.БАЯР
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор Улаанбаатар хотноо өнөөдөр /08.19/ / "Өндөр түвшний Тогтвортой санхүүгийн форум- 2026”-гаар үргэлжилж байна. Форумаар газар, ус, байгальд чиглэх хөрөнгө оруулалтыг нэмэхэд бодлого, санхүүгийн салбарын хамтын ажиллагаа яагаад чухлыг онцолж, өнөөдөр тогтвортой бэлчээр, мал аж ахуйн санхүүжилт, усны тэсвэртэй байдал, цэнхэр санхүүжилт, байгальтай холбоотой санхүүгийн эрсдэл чиглэлээрх туршлага, судалгаа, санхүүгийн шийдлийг хуваалцаж байна. Харин Олон улсын залуучуудын хуралдаан маргааш болно. Залуу хэлэлцээрчид Монголд чухал үүрэг гүйцэтгэдэгтэй нэгэн адил НҮБ-ын багийг ч бүрдүүлдэг. СОР17 хурлын үйл явцын талаарх сэтгүүл өдөр бүр гарч байгаа. СОР17-гийн вэбсайтад мөн газрын талаарх хэлэлцүүлгүүд, хурлын бүх үйл ажиллагааны хөтөлбөр, мэдээллийг цаг тухай бүрд нь хүргэж буйг UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын газраас мэдээлэв. СОР17 хуралд 197 орны төлөөлөгч оролцон, цөлжилт, газрын доройтол болон байгаль орчин, эх дэлхийгээ хэрхэн хамгаалах, сэргээх, нөхөн сэргээх, хэрхэн хөрөнгө оруулж шийвэрлэх талаар гарцыг эрэлхийлж байна.
Эх сурвалж: zms.mn