С.МӨНХГЭРЭЛ
Автотээврийн үндэсний төвийн зорчигч тээврийн газрын мэргэжилтэн О.Сэлэнгэсайханы мэдээлснээр COP17 хурлын зохион байгуулалтыг сайн байгааг оролцогчид онцоллоо. Одоогоор нэг талдаа 2.6 км зайг 20 минутад хүргэж, цэнхэр бүсэд 19, ногоон бүсэд 32, нийт 57 жолооч ажиллаж байна. Нэг тээвэр нь таван км зайд 20-22 аялал бүрэн гүйцэтгэж, иргэдийн жингээс шалтгаалан нэг удаад дунджаар 12 зорчигч тээвэрлэж байна. Зорчигч их байгаа тул автомашины цэнэг өдрөө бүрэн даахгүй, дүүртэл нь цэнэглэж амждаггүй. Тус автомашинуудын цэнэг хураах хугацаа нь нийт найман цаг байдаг.
Эх сурвалж: zms.mn