Ц.БАЯР
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага (COP17) -ын “GreenZone” буюу “Ногоон бүс”- ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн ёслолд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, Хотын дарга Б.Пүрэвдавга болон албаны бусад төлөөлөл оролцов. Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ болох бөгөөд иргэд олон нийтэд нээлттэй. "GreenZone”-ийн үйл ажиллагаа нь COP17-д оролцож буй төлөөлөгчид, мэргэжилтнүүд төдийгүй олон нийтэд цөлжилттэй тэмцэх асуудлын ач холбогдлыг илүү ойлгуулах, мэдлэг мэдээллээ хуваалцах, цаашдын хамтын ажиллагааны боломжийг бий болгоход чиглэж байна.



Эх сурвалж: zms.mn