"KHARKHORUM 360°" фестивальд дэлхийн алдартай уран бүтээлчид оролцох гэж байгааг та мэдсэн үү? Өөрийн дотоод ертөнцөө хөгжмөөр илэрхийлэгч DJ 8kays-ын тухайн сонирхолтой 6 баримтыг хүргэе.
- DJ 8kays-ын жинхэнэ нэрийг Ирина Швыдка гэдэг бөгөөд Украйны нийслэл Киев хотоос гаралтай.
-Melodic techno болон Progressive house урсгалын нэр хүндтэй төлөөлөгчдийн нэг.
-Тэрээр дэлхийн нэр хүндтэй фестивалиуд болох “Tommorowland”, “EDC”, “OffWeek” тайзнаа уран бүтээлээ толилуулж ирсэн.
-DJ 8kays-ын фестивалийн тайзнаа тоглодог хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь “Morning After The Rave”
-Тэрээр хөгжмийн дуугаралтаа тодорхой нэг төрлөөр хязгаарладаггүй. Мелодик аялгууг эрч хүчтэй, интесив groove-той хослуулдагаараа онцлог.
-Тэрээр 8kays нэрээр 2014 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд өмнө нь IRA гэсэн нэрээр trance хөгжмийн уран бүтээлээ туурвидаг байжээ.