Kharkhorum Bazaar” нь наймдугаар сарын 22–23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох KHARKHORUM 360° фестивалийн угтвар арга хэмжээ юм.
🎶 Үндэсний соёл, бүтээлч үйлдвэрлэл, хөгжим, энтертайнментыг нэгтгэсэн угтвар арга хэмжээ 10 хоногийн турш тасралтгүй үргэлжилнэ.
Төслийн зохион байгуулагч Б.Оюунномин:
-Гол зорилго нь Монголын үндэсний үйлдвэрлэл, өв соёлыг орчин үетэй хослуулан таниулж, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ соёл, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл зэргийг нэг дор цогцлоон, эдийн засагт үр ашигтай ажиллах юм.
Энэ төсөлд маань үндэсний гар урлал, үндэсний хувцас, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй байгууллага оролцож байна. Өдөр бүр өөр хөтөлбөртэйгөөр үргэлжилнэ. Тиймээс та бүхэн зорин ирж үндэсний өв соёлтойгоо танилцан, хөгжмийн зэмсэг урлах үйл явцыг дэргэдээс нь харах боломжтой. Мөн өдөр бүр 19:00-22:00 цаг хүртэл үнэ төлбөргүй соёл урлагийн хөтөлбөрүүд зохион байгуулна. Бид өв соёлоо түгээхээс гадна, гадна контент бүтээгчид болон урлаг, спортын олон уран бүтээлчдийг холбосон сонирхолтой хөтөлбөр гаргасан байгаа гэлээ.
Эх сурвалж: zms.mn