П.АМГАЛАН
"KHARKHORUM 360° хөгжмийн фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ талаар дизайнер Katya Zol “Олон жилийн хугацаанд энэ төслийг амжилттай зохион байгуулж, үзэгчдэдээ хүргэж байгаа зохион байгуулагчдадаа чин сэтгэлээсээ талархаж илэрхийлье. Энэ төслийн нэг хэсэг болж, малын гаралтай түүхий эдийг боловсруулж урласан, олон жилийн хөдөлмөр шингэсэн, сор бүтээлүүдээ дэлхий Монгол руу анхаарлаа хандуулж буй энэ цаг үед “Эв нэгдэл, эх дэлхийгээ хайрлая” уриан дор танилцуулах гэж байгаадаа баяртай байна. “Bazaar” төслийн хаалтын өдөр буюу наймдугаар сарын 20-нд болох загварын шоуны үеэр 108 метрийн урттай тайз засаж, 88 модель оролцохоор төлөвлөж байгаа. Өмнө Монголд хийж байгаагүй загварын үзүүлбэр байх болно.
🎟️ Харин Та KHARKHORUM 360° фестивалийнхаа тасалбарыг :
EventX.mn | Ticket.mn | Shoppy.mn -ээс аваарай.
🔎 Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/search/top?q=kharkhorum%20festival