П.АМГАЛАН

"KHARKHORUM 360° хөгжмийн  фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Мөн “KHARKHORUM 360°" фестивалийн хүрээнд зохион байгуулж буй  “Bazaar” төсөл  Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд  өдөр бүр, өөр өөр хөтөлбөртэйгөөр  наймдугаар сарын 20-ныu хүртэл үргэлжлэх юм. Энэ талаар  “Kharkhorum chapter 4 visual art and music festival” төслийн зохион байгуулагч Б.Оюунномин    “Bazaar” төслийн гол зорилго нь Монголын үндэсний үйлдвэрлэл, өв соёлыг орчин үетэй хослуулан  таниулах,  соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихэд оршиж байна. Мөн аялал, хоол үйлдвэрлэл зэрэг олон салбарыг нэг дор цогцлоож,  нийслэлийнхээ эдийн засагт үр өгөөжтэй  ажиллах юм. “Bazaar” төсөл  Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд  наймдугаар сарын 20-ныг хүртэл  11:00-23:30 цагийн  хооронд үргэлжилнэ. Энэ хугацаанд өдөр бүр  өөр, сонирхолтой хөтөлбөрийг үзэгчдэд  үнэ төлбөргүй хүргэж байгаагаас гадна  үндэсний гар урлал, үндэсний хувцас, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй байгууллага  оролцож байна” гэлээ.

 “Bazaar” төсөл  өдөр бүр 11:00-23:30 цагийн  хооронд үргэлжлэх бөгөөд  энэ үеэр

Үндэсний өв соёлтойгоо танилцах,

 Хөгжмийн зэмсэг урлахыг дэргэдээс нь харах туршилтын бүсэд зочлох,

 Азийн сангийн асарт хүүхдэд  зориулсан  хөтөлбөрүүдтэй танилцах,

Үлгэрийн цагаар аялах зэрэг сонирхолтой орчин таныг угтаж байна.  Мөн  өдөр бүр  19:00-22:00 хүртэл  нээлттэй соёл урлагийн  хөтөлбөрүүдийг үнэ төлбөргүй үзэх боломжтой. Мөн  “Bazaar” төслийн хаалтын өдөр буюу наймдугаар сарын 20-нд загварын  шоу зохион байгуулна. Загварын Шоу 19:00 цагаас эхлэх аж.

 

🏛️ “Kharkhorum Bazaar” нь наймдугаар сарын 22–23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох KHARKHORUM 360° фестивалийн угтвар арга хэмжээ юм.

🎶 Үндэсний соёл, бүтээлч үйлдвэрлэл, хөгжим, энтертайнментыг нэгтгэсэн угтвар арга хэмжээ 10 хоногийн турш тасралтгүй үргэлжилнэ.

🎟️ Харин Та KHARKHORUM 360° фестивалийнхаа тасалбарыг :
EventX.mn | Ticket.mn | Shoppy.mn -ээс аваарай.

🔎 Дэлгэрэнгүйг:  https://www.facebook.com/search/top?q=kharkhorum%20festival

 

Эх сурвалж:www.zms.mn