П.АМГАЛАН

"KHARKHORUM 360° хөгжмийн  фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ талаар  тус төслийн  ерөнхий найруулагч Г.Тамир “Манай фестивальд оролцох дэлхийн хэмжээний одод, Монгол уран бүтээлчид болон тайз, дэлгэц болон гэрэлтүүлгийн шийдэл зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл сошиал хуудастаа  бичсэн байгаа. Та бүхэн орж сонирхоорой.

Хэсэг завсарласны дараа үргэлжлүүлж буй  “Хархорум” фестивалиа  дахин үзэгчдэд хүргэхдээ бид илүү том цар хүрээтэйгээр  зохион байгуулж байна. Фестиваль гэдэг өөрөө мэдрэмж, эрчим энерги.  Тиймээс "KHARKHORUM 360°" фестивалийн үеэр   хамгийн гайхалтай мэдрэмжийг мэдэрч,  мартагдашгүй тэр мөчийг хамтдаа бүтээцгээе. Дэлхийн хэмжээний фестиваль Монгол болдог. Тэр  фестивалийг монголчууд өөрсдөө бүтээж чаддаг шүү.

 

🏛️ “Kharkhorum Bazaar” нь наймдугаар сарын 22–23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох KHARKHORUM 360° фестивалийн угтвар арга хэмжээ юм.

🎶 Үндэсний соёл, бүтээлч үйлдвэрлэл, хөгжим, энтертайнментыг нэгтгэсэн угтвар арга хэмжээ 10 хоногийн турш тасралтгүй үргэлжилнэ.

🎟️ Харин Та KHARKHORUM 360° фестивалийнхаа тасалбарыг :
EventX.mn | Ticket.mn | Shoppy.mn -ээс аваарай.

🔎 Дэлгэрэнгүйг:  https://www.facebook.com/search/top?q=kharkhorum%20festival