П.АМГАЛАН

"KHARKHORUM 360° хөгжмийн  фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ талаар  “STEPPE LINK HOLDING” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Урантулга “ Бид энэ удаагийн “Хархорин” төслөө  Монгол Улсад зохион байгуулагдах гэж буй 197  орны төлөөлөгчид оролцох  “COP 17” чуулга уулзалтын  цаг хугацаатай уялдуулан  жил гарангын өмнөөс боловсруулж, зохиолоо бичсэн.Үүний гол илэрхийлэл болгож “Нэг тасалбар, нэг мод, нэг өв” гэсэн санаачилгыг дэвшүүлж байна. Дэлхийн хэмжээний фестивалиуд дан ганц электрик хөгжмөөр хязгаарлагдахгүй,  давхар нийгмийн хариуцлага, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалдаг.  Тиймээс   бид  фестивалиа үргэлжлүүлэн зохион байгуулахын зэрэгцээ “Хархорин төгөл” санаачилгыг хэрэгжүүлэхээр болсон.

Мөн "KHARKHORUM 360°" фестивалиар Монголд анх удаа 300 метрийн урт, 12 метрийн өндөртэй LED дэлгэцийг  засаж,  үзэгчдийг 2500 орчим жилийн  түүхэн цаг хугацаагаар аялуулах болно. Тиймээс  ямар сонирхолтой мэдрэмж төрүүлэхийг  та бүхэн   “KHARKHORUM 360°"-ыг  зорин ирж мэдрээрэй.  "KHARKHORUM 360°" фестивалийн хүрээнд нийт 12 өдрийн үйл ажиллагаа зохион байгуулна.  Фестивалийн хүрээнд зохион байгуулж буй эхний үйл ажиллагаа  болох  “Bazaar” төслийн нээлт наймдугаар сарын 11-нд Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы урд талбайд эхэлсэн. “Bazaar” төсөл 10 өдөр үргэлжлэх бөгөөд өдөр бүр сонирхолтой, өөр өөр  хөтөлбөрөөр үзэгчдэдээ  хүлээн авч байна.

“Хархорин” төсөлд  500 гаруй арын албаны ажилчин, 250 уран бүтээлчид,  мөн дан Монгол залуусаас  бүрдсэн орчин үеийн visual art контент чиглэлийн 40 гаруй  уран бүтээлч гээд 1000 орчим  хүний бүрэлдэхүүнтэй   баг ажиллаж байгаа.  Нэг зорилгыг төлөө  нэгдэн ажиллаж  байгаа багийнхаараа бахархаж байна. Мөн  ерөнхий ивээн тэтгэгч “Ачит эх” компанийн хамт олондоо талархсанаа илэрхийлье” гэв.

 

🏛️ “Kharkhorum Bazaar” нь наймдугаар сарын 22–23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох KHARKHORUM 360° фестивалийн угтвар арга хэмжээ юм.

🎶 Үндэсний соёл, бүтээлч үйлдвэрлэл, хөгжим, энтертайнментыг нэгтгэсэн угтвар арга хэмжээ 10 хоногийн турш тасралтгүй үргэлжилнэ.

🎟️ Харин Та KHARKHORUM 360° фестивалийнхаа тасалбарыг :
EventX.mn | Ticket.mn | Shoppy.mn -ээс аваарай.

🔎 Дэлгэрэнгүйг:  https://www.facebook.com/search/top?q=kharkhorum%20festival