С.МӨНХГЭРЭЛ
“Магнай Трейд” ХХК ,“Петровис” ШТС-ууд 2026 оны наймдугаар сарын 6-ны өдөр буюу өчигдрөөс эхлэн иргэд , аж ахуйн нэгж байгууллагуудад шатахууны талон олгож эхэллээ. Тодруулбал, хувь хүнд хамгийн ихдээ нэг сая төгрөг, албан байгууллагад гурван сая төгрөгөөр тус тус олгож байна. Шатахууны хомсдол үүссэн үед талон эзэмшигчид давуу эрхтэйгээр үйлчлүүлнэ гэлээ. Иргэд “МТ”,“Петровис”-ийн төв байрны гадаа өглөөний 08:00 цагаас эхлэн дугаарлан зогсож байна. Хэрэв шатахууны талоныг норгох, урах, үрчийлгэх, гэмтээх , хулгайд алдах, хаяж гээсэн тохиолдолд иргэд өөрсдөө хариуцна гэж тус ШТС-ын түгээгч О анхааруулсан юм.
Эх сурвалж: zms.mn