Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа академич

-ОХУ-ын шинжлэх ухааны хоёр том төвд эрдмийн зэрэг хамгаалсан. Новосибирскийн их сургуулийн аспирантурт (1977-1980 он) суралцаж, тэр үеийн нэршлээр дэд эрдэмтний зэргийг сплайн функцийн онол, хэрэглээний чиглэлээр хамгаалсан. Нөгөө нь Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд урт хугацааны томилолтоор ажиллаж, шугаман бус бодлогыг бодох Ньютоны аргын чиглэлээр шинжлэх ухааны докторын зэргийг 1992 онд хамгаалсан. Ийнхүү холын замд хос морьтой явдаг шиг тооцон бодох математикийн хоёр чухал аргыг эзэмшиж, түүгээрээ насан туршдаа судалгаа хийж явна даа.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Бариста хийх нь залуусын дунд яагаад трэнд болов

Завгүй амьдралын хэмнэлд шинэ өглөөг кофегоор эхлүүлэх нь нэгэнт дадал болжээ. Сүүлийн жилүүдэд кофе шопуудын тоо нэмэгдэж, кофечдын хэрэглээ огцом өсөж байна. Судалгаанаас харахад 20-39 насныхан буюу зэт үе, миллениалууд ч ялгаагүй кофены өндөр хэрэглээтэй болсон. НЭМХ-ээс гаргасан судалгаагаар кофе хэрэглэгчдийн 50.9 хувь нь инстант кофе, 46.5 хувь нь эспрессо болон шинэхэн нэрсэн кофе, 2.6 хувь нь дрип болон бусад аргаар бэлтгэсэн кофе уудаг. Мөн кофег ихэвчлэн өглөө ажил эхлэхийн өмнө, эсвэл өдрийн турш эрч хүчээ сэргээх зорилгоор уудаг гэжээ. 2025 онд Монголын кофены зах зээлийн хэмжээ ойролцоогоор 70–80 сая ам.доллар байсан гэж үнэлэгддэг. Харин 2026–2031 онд жилд дунджаар 6.5 хувь өсөх төлөвтэй төдийгүй Монгол Улс 2025 онд 8.6 сая ам.долларын кофе импортолсон нь кофены хэрэглээ өсөн нэмэгдэж баталж байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

-Монголчууд эртнээс оршуулгын зан үйлийг хүний амьдралын хамгийн хүндэтгэлтэй, чухал ёслолын нэг гэж үзэж ирсэн ард түмэн. Манай төрт ёсны түүхэнд ч оршуулгын үйл ажиллагааг тодорхой дэг журамтайгаар зохицуулж ирсэн уламжлал бий. Тухайлбал, 1929 онд Улаанбаатар хотын захиргаанаас оршуулгын анхны дүрмийг баталж, 1955 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны хамтарсан тогтоолоор оршуулгын үйл ажиллагааг журамлан, “Хүүр оршуулах товчоо”-г байгуулсан нь энэ салбарыг төрөөс зохион байгуулалттайгаар зохицуулж эхэлсний илрэл юм.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.