Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал маргааш буюу наймдугаар сарын 6-нд Чингис хаан үндэсний музейн хурлын танхимд болно. Тус хуралд ИБУИНХУ, АНУ, БНФУ, ХБНГУ, БНХАУ, ОХУ, Япон зэрэг найман орны эрдэмтэн судлаачид оролцоно. Энэ хурал нь орчин үеийн утга зохиол, хэл шинжлэлийн шинэ урсгал чиглэл, салбар дундын судалгааг хамарснаараа онцлог бөгөөд нийт илтгэлийн гуравны нэг нь гадаадын монголч эрдэмтдийнх байгаа нь “Д.Нацагдорж судлал” олон улсын монгол судлалын анхаарлын төвд байгааг нотолж байна гэж ССАЖЗ-ын яамнаас мэдээлжээ.
Мөн “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” үзэсгэлэн гарах ба наймдугаар сарын 13-ныг дуустал олон нийтэд нээлттэй аж.
Эх сурвалж: zms.mn