Орон сууц борлуулсан орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлнө

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй орчин бүрдүүлэх, тайлагналын хугацааг уян хатан болгохоор Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ батлав. Энэ удаагийн өөрчлөлтөөр 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасны дараах жилийн татвар ногдох орлого 9,504,000 төгрөг (сард 792,000 төгрөг) хүртэл бол тухайн орлогод 0 хувийн татвар ногдуулахаар тусгажээ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

Төв шуудангийн урдах талбайд өнөөдрийг хүртэл 27 жил байрласан С.Зориг агсны хөшөөг шөнө дөлөөр нүүлгэсэн. Гэвч олон нийт маргааш нь мэдчихсэн. Ихэд дургүйцсэн. Түүний дараа Хотын даргын шийдвэр, цагдаагийн хяналт дор буцааж байрлуулсан. Ийм явдал өнгөрөгч долоо хоногийн сүүлийн өдрүүдэд өрнөв. Хөшөөг нууцаар нүүлгэн шилжүүлсэн хэргийн эзнээр МАН, АН бие бие буруутгаж, эцэстээ АН-ын фракц хоорондын асуудал болоод зогсож байх шиг байна. Яг үнэндээ, хөшөө байрлаж байсан болон нүүлгэж аваачсан газрууд АН-тай холбоотой байсан нь үнэн юм. Гэхдээ, С.Зориг агсны хөшөөг нууцаар нүүлгэж, илээр буцааж байрлуулсан нь улстөрчдийн ярьж бичицгээгээд байгаа шиг улс төрийн асуудал огт биш юм. Харин тус газрыг өөрийн болгосон “Бодь”-ийн Д.Баясгалан гэдэг хүн тэр газар дээрээ тауэр босгох гэсэн оролдлоготой л холбоотой юм.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Н.Алтаншагай: 30 жилийн түүхт “Бөх билэгт” дэвжээ уламжлалаа амжилтаар түүчээлэхийн төлөө ажиллана

Үндэсний бөхийн ууган дэвжээ болох Архангай аймгийн “Бөх билэг” дэвжээ байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Ийм түүхэн цаг үед тус дэвжээний долоо дахь тэргүүнээр сонгогдон ажиллах хариуцлагатай үүрэг хүлээлээ. Манай дэвжээ үе үеийн улсын баяр наадамд өндөр амжилт үзүүлж, олон алдарт бөхийг төрүүлсэн арвин баялаг түүхтэй. Энэ сайхан уламжлалыг үргэлжлүүлж, түүхийг нь шинэ амжилтаар баяжуулахын төлөө хамт олонтойгоо хичээн ажиллана. Миний хувьд 1991 оноос хойш “Бөх билэгт” дэвжээний үйл ажиллагаанд оролцож, дэд тэргүүнээр ажиллаж ирлээ. Мөн 2017-2021 онд Архангай аймгийн Чөлөөт бөхийн холбооны тэргүүнээр ажилласан.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.