П.АМГАЛАН

Өнгөрсөн бямба гарагт болсон Хууль зүй дотоод хэргийн сайдын өргөтгөсөн хуралдаанаар хууль хяналтын болон харилцаа харилцаа холбооны байгууллагуудтай хамтран цахим орчин, сошиал сүлжээн дэх хууль бус, хортой агуулгатай мэдээ мэдээлэлд хариу арга хэмжээ авах салбар дундын ажлын хэсгийг байгуулахаар болсон.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Тролл буюу хуурамч хаягаас олон нийтийг өдөөн хатгасан уриалан дуудсан, элдэв гаж агуулга бүхий контент үйлдвэрлэж түгээх, элдэв санал асуулга явуулах, сугалаа, төлбөрт тоглоом зэрэг хууль бүс үйл ажиллагаануудыг явуулж Үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулах хэмжээнд хүрсэн. Тиймээс дээрх этгээдүүдийг эхнээс нь илрүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэж байна. Өөрөөр хэлбэл, хууль хариуцлага хоёр энэ этгээдүүдийн араас хамт дагаж явна. Мөн үзэл бодлоо илэрхийлэх нэрээр бусдын нэр хүндэд халдах асуудалд хатуу арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, иргэний дуу хоолойг боймлох бус хортой мэдээллийн тархалтыг зогсоох зорилготой. Мөн ирэх хичээлийн жилээс сошиал сүлжээг хичээл, сургалтын үйл ажиллагаанд ашиглахгүй байхаар БСШУ-ны сайдтай хамарч ажиллана” гэсэн юм.Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байна. Үүний нэг хувь буюу 4000 хаяг нэгэн зэрэг худал мэдээлэл тараахад харилцан үйлчлэлийн онолоор 800,000 цахим хэрэглэгч буюу Улаанбаатар хотын нийт хүн амын 50 хувь-д хүрч мэдээллийн манипулиац хийх бодит аюул байна. Тиймээс сошиал орчин дах хяналт хязгаарлалтыг эрчимжүүлэх шаардлага байна гэдгийг энэ үеэр онцлов.

Эх сурвалж:www.zms.mn