П.АМГАЛАН
БНХАУ-ын Шанхай хотод энэ сарын 10-21-нд зохион байгуулж буй Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Мөнгөн медалийг "Сант" сургуулийн сурагч Д.Хүслэн, Ч.Чингүн нар хүртсэн байна. Харин "Сант" сургуулийн сурагч С.Манлай, Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч А.Ану, "Эрхэт Эрдэм" сургуулийн сурагч Т.Билгүүнгэрэлт, "Шинэ-Үе" сургуулийн сурагч М.Амин-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ. Мөн Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч А.Ану математикийн салбарын нэрт эрдэмтэн, Филдсийн шагналт Мэриэм Мирзаканигийн нэрэмжит тусгай шагнал хүртсэн байна. Энэ шагналыг IMO 2026-д олгож байгааг албан ёсоор зарлажээ. Монгол Улсын багийн ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Т.Базар, туслах багшаар Х.Нурсолтан, А.Ивээл нар ажилласан байна.
Эх сурвалж:www.zms.mn