П.АМГАЛАН

Энэ жилийн бүсийн баяр наадмууд долоодугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогджээ.Тухайлбал, Баруун бүсийн наадам Завхан аймагт, Зүүн бүсийн наадам Сүхбаатар аймагт, Говийн бүсийн наадам Дундговь аймагт болох юм. Харин энэ жил баруун аймгуудад шүлхий өвчний дэгдэлт гарсантай холбогдуулан Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын баяр наадмыг наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл түр хойшлуулаад байна. Мөн үүнтэй зэрэгцэн Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойн баярыг тохиолдуулан Орхон аймгийн баяр наадам энэ сарын 22-ноос 25-ныг дуустал дөрвөн өдрийн турш үргэлжлэхээр тов гарчээ.

Эх сурвалж:www.zms.mn