Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-нд Монгол Улсын төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг. Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2009 оны зургаадугаар сарын 11-нд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын төрийн далбааны өдөр: 7 дугаар сарын 10 хэмээн зааж өгсөн ба 2009 оноос энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн. Улмаар 2010 оноос эхлэн жил бүрийн энэ өдөр Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Цэргийн ёслолын жагсаалыг (парад) зохион байгуулж, төрийн далбааг мандуулан хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон байна.
Эх сурвалж: zms.mn