Ч.Бямбаа 

ОУХМ Мөнхөөгийн Мөнхжаргал агсан 14 наснаасаа эхлэн амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл Монголын боксын спортын төлөө зүтгэсэн юм. Боксын рингэнд ОУХМ Н.Нарантуяатай Улсын аваргын 51, 54 кг-ын жингийн аваргын алтан медалийг 10 гаруй жил хувааж эзэгнэсэн тэрээр дасгалжуулагчийн замналд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарт боксын суурийг тавьсан анхны багш нь юм. Хэтэрхий даруухан, чимээгүй хөдөлмөрлөж явсан түүнийг хүмүүс тэр бүр мэддэгүй.  

Тэгвэл "Зууны мэдээ" сонин долоодугаар сарын 9-ний өдрийн дугаартаа ОУХМ Мөнхөөгийн Мөнхжаргал агсаны тухай дурсамж нийтлэлийг нийтэлсэн билээ. Уг дурсамж нийтлэл нийтлэгдсэн сонинг боксын спортын ирээдүй болсон Алтан бээлий клубын өсвөрийн боскчид хүндэтгэн ирж авлаа. Тэд боксын спортын төлөө амьдралынхаа сүүлийн мөч хүртэл зүтгэсэн М.Мөнхжаргал агсаныг хүндэтгэн дурсгалын зураг татуулжээ.