Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зориулан Богд Хааны Ордон Музейгээс 2026 оны VII сарын 10-аас VII сарын 20 хооронд “БАТ ОРШИЛ” тусгай үзэсгэлэн дэлгэж буй тул эрхэм наадамчин олон та бүхэн хүрэлцэн ирж тухлан саатахыг урьж байна.

1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхтэй Даншиг наадам нь Халх Жавзандамбын Их Хүрээний гол баяр юм.

Үзэсгэлэнд VIII Богд хааны ханьцаж тэнцэшгүй эрхийг бэлгэдэн үзүүлсэн хүрэм жанч хантааз, гадагш морилоход хааны хэрэглэх зөөврийн түшлэг сэнтий, “Бат оршил” хэмээх Даншгийн үеэр Богдын насан хутаг өлмий батдахын хэрэг учирт мандал өргөхөд хэрэглэдэг лагшин зарлиг тааллын шүтээн, мандал, хаан төрийн долоон эрдэнэ мэт эд хэрэглэлүүд, Даншгийн болон Долоон хошуу наадмын зураг зэрэг нийт 40 гаруй үзмэрийг дэлгэсэн олон нийтэд толилуулна.

Эх сурвалж: zms.mn