СУИС-ийн удирдлага, багш нар Өвөр Монголын Багшийн их сургуулийн Сонин мэдээллийн дээд сургуулийн төлөөлөгчидтэй уулзаж /2026 .07.06/, хамтын ажиллагааны хэрэгжилтийг дүгнэн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургууль нь тус сургуультай 2015 оноос эхлэн хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид багш, оюутан солилцох, харилцан туршлага судлах, хамтарсан судалгаа, уран бүтээл хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов.
Уулзалтын үеэр СУИС болон Өвөр Монголын Багшийн их сургуулийн хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар талууд санал нэгдлээ.
Эх сурвалж: zms.mn