Р.Оюун

Ерөнхийлөгчийн зарлигаар Ус сувгийн удирдах газрын дарга Цогтсайханы Төрхүү "Үйлчилгээний гавьяат ажилтан" цолоор шагналаа. Тэрээр өмнө нь Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажиллаж байсан юм. 1988-1998 онд нийслэлийн 42 дугаар бүрэн дунд сургууль, 1998-2002 онд ХААИС-ийг газар зохион байгуулалтын инженер мөн Их Британийн Вермингэмийн их сургуульд Газар зохион байгуулалт, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. 2005-2007 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын чиглэлээр төгсжээ. Ц.Төрхүү ажилчдынхаа хүлээн авалтад хэлсэн үгэндээ "Миний энэ гавьяат хэмээх алдар бол та бүхний минь хөдөлмөрийн үр шим. Одоо ч гэсэн худаг дээр ус түгээж байгаа хүмүүсийн ажлын үр шим шүү. Булган сүүлтэй байх болтугай" гэсэн юм.

Эх сурвалж www.zms.mn