Б.ЗОЛБОО
Норвегийн шигшээ баг дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ багийг 2:1 харьцаатайгаар буулган авч, анх удаа шөвгийн наймд шалгарлаа. Тоглолтын 79, 90 дэх минутад Эрлинг Хааланд хоёр гоол оруулснаар ДАШТ-д нийт долоон гоолтой болсон юм. Ингэснээр тэрээр Алтан шаахайны төлөөх өрсөлдөөнд Лионель Месси, Килиан Мбаппе нартай зэрэгцэн бичигдэх боллоо.
Тоглолт өндөрлөсний дараа Эрлинг Хааланд “Үнэхээр гайхалтай тоглолт боллоо. Өнөөдөр бол Норвегийн түүхэн дэх хамгийн гайхалтай өдрүүдийн нэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.