Нийслэл хотод хоногийн хугацаанд /2026.07.02/ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 зөрчил, гэмт хэрэг илрүүлсэн гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.  Үүнээс 16 тохиолдол нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй “Playtime Festival”-ийн үеэр бүртгэгдсэн байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хамаардаг байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жилээр хасах, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял шийтгэнэ.

“Жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна” гэж Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: zms.mn